Оргил буудалд хяналт хийв
Аймгийн Засаг даргын А/414 тоот захирамжаар үйл ажиллагааг нь хэвийн үргэлжлүүлэх шийдвэрийн дагуу Оргил буудлын хүсэлтээр халдвар хамгааллын дэглэм нөхцөл шаардлагыг хангаж байгаа эсэхэд хяналт хийв.
Хяналтаар зай барих тэмдэг, тэмдэглэгээ, QR код байршуулсан, халууны шил, бээлий, амны хаалт, гар халдваргүйтгэлийн бодисоор хангагдсан, өрөө болгонд гар халдваргүйтгэлийн бодис байршуулсан, ажилчид болон үйлчлүүлэгчдийн халуун үзэж тэмдэглэх бүртгэл нээсэн, халдваргүйтгэлийг ажлын байранд мэргэжлийн байгууллагаар хийлгэсэн, ажилчдыг коронавирусийн халдвар илрүүлэх шинжилгээнд хамруулж сөрөг гарсан, ажлын байр тоног төхөөрөмжийн халдваргүйтгэлд улсын бүртгэлд бүртгэгдсэн баталгаажилттай жавeлион ашиглахаар нөөц бүрдүүлсэн байна.
Гадна орчны цасыг цэвэрлээгүй, сэжигтэй тохиолдол илэрсэн үeд тусгаарлах өрөөг төлөвлөөгүй, зочдын ариун цэврийн өрөөний суултуурууд таггүй зөрчлүүд байсан тул зөрчлийг бүрэн арилгах үүрэг чиглэл өгөв.