“Nokia чойр” дэлгүүрийн үйл ажиллагаанд хяналт хийв

Аймгийн Засаг даргын 2020 оны 12 сарын 11-ны А/380 тоот захирамж гарсантай холбоотойгоор “Nokia Чойр” дэлгүүрийн үйл ажиллагаанд хяналт хийв. Хяналтаар үйл ажиллагаандаа халдвар хамгааллын дэглэмийг мөрдүүлэх зорилгоор халуун хэмжигч, гар, ариутгагч, спиртэн суурьтай нойтон сальфетка тавьж, бүртгэлийн дэвтэр гаргасан. Ажлын байранд ариутгал халдваргүйтгэл, цэвэрлэгээ үйлчилгээ хийлгэсэн, гадна орчны цас, хогийг цэвэрлэж бэлтгэл хангасан байна. Тус дэлгүүрийн нэг ажилтан PCR-н шинжилгээ өгч, хариу нь сөрөг гарсан байна. Хяналтын явцад ариутгалын бодис найруулсан зааваргүй, цэвэрлэгээний алчуур хүрэлцээгүй байсан зөрчлийг газар дээр нь арилгуулж, бэлтгэл ажлыг хангуулсны үндсэн дээр үйл ажиллагааг 14-ны 13 цагаас эхлэн нээсэн. Мөн үйл ажиллагааны явцад тогтмол мөрдөх 3 чиглэл, 17 заалт бүхий улсын байцаагчийн зөвлөмжийг хүргүүллээ.
скачать dle 12.0

Холбоотой мэдээ