Т.Мөнхсайхан: Халдвартай иргэдийг гэрт нь эмчлэх хэмжээнд эмнэлгүүд хүндрээгүй

Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан өнөөдөр 18.50 минутад цаг үеийн мэдээллийг хүргэснийхээ дараа сэтгүүлчдийн асуултад хариуллаа.
-Хөл хориог тогтоогоод ямар ажил хийв. Хөл хорио тогтоосны зорилго юу вэ?
-Хөл хорио тогтоох нь халдварын тархалтыг бага хэмжээнд байлгах хариу арга хэмжээ юм. Хөл хориог тогтоосноор коронавирус илрэхгүй юм уу, устгаж байгаа хэлбэр биш. Харин хөл хорио тогтоосноор өнгөрсөн хугацаанд тооцоолж судлахад халдвар авсан хүмүүсийн тоог 10 дахин бууруулж чадаж байгаа гэж үзэж байна. Хөл хорио тогтоож цаашид тохиолдлын тоо, тандалт судалгааг эрчимтэй хийж явбал манай улсын Эрүүл мэндийн байгууллагууд иргэдийн амийг эрсдүүлэлгүйгээр, эмнэлгийн тусламжийг үзүүлэх боломжийг бүрдүүлж байгаа. Олон улсад авч хэрэгжүүлж буй чухал арга хэмжээ бол хөл хорио юм.
-Эмнэлэгт эмчлүүлж буй иргэдийг гэрт нь эмчилж болдоггүй юм уу?
-Үүнд удаа дараа тайлбар өгч байгаа. Халдвартай нь тогтоогдсон хүмүүсийг гэрт нь эмчлэх хэмжээний тийм өндөр ачааллыг эрүүл эмнэлгийн байгууллагууд аваагүй байгаа. Энэ нь хөл хорионы үр дүнгийн илрэл юм. Бидний авч хэрэгжүүлж буй арга хэмжээ ямар нэгэн байдлаар халдвар цааш тархах эрсдэлийг нэг хувь ч болтугай бууруулж байвал тухайн арга хэмжээг авна. Халдвартай иргэдийг гэрт нь эмчлээд эхлэх юм бол ар гэрийнхэн нь халдварлах эрсдэлтэй. Гадаад улс орнуудад эмнэлэг нь ачааллаа дийлэхгүй болсон үед хөнгөн хүмүүсийг гэрт нь тусламж үйлчилгээ үзүүлж байгаа.Манай улсад халдварын үед тусламж үзүүлэх гурван эмнэлгийн нийт орны 30 хувийг ашиглаж байна. Тиймээс халдварыг аль болох бага тархаах бодлого барьж байна. Харин эмчилгээний зааврыг өөрчилсөн. Өмнө нь дундаж хэвтэлт 28 хоногтой байсан бол одоо хөнгөн, ямар нэгэн шинж тэмдэг илрээгүй, рентген, компьютер томографийн шинжилгээнд уушгин дахь өөрчлөлт нь арилсан хүмүүсийг 14 хоног хэвтүүлэн дараагийн шатанд шилжүүлж байгаа. Хөнгөн хүмүүсийг богино хугацаанд эмчлээд гаргаж байгаа. 




скачать dle 12.0

Холбоотой мэдээ