Төрийн ордонд хөл хорио тогтоож, хөдөлгөөнийг түр ХЯЗГААРЛАЛАА
Яг одоо Төрийн ордонд хөл хорио тогтоолоо. Тодруулбал, Төрийн ордны баруун талын хаалгаар нэвтрэх гэж байсан иргэнээс түргэвчилсэн оношлуураар шинжилгээ авахад эерэг гарсан байна. Иймд тус иргэний PCR шинжилгээний хариу гарах хүртэл төрийн ордноос гарч, орох хөдөлгөөнийг түр хугацаагаар хязгаарлажээ.