Хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө орлогын 2020 оны шинэчилсэн мэдүүлгээ хуулийн хугацаанд гаргаж баталгаажуулъя

Авлигын эсрэг хуулийн үйлчлэлд хамаарч байгаа албан тушаалтны 2020 оны хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын шинэчилсэн мэдүүлэг гаргах хуулийн хугацаа 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 02 дугаар сарын 15-ны өдрийн хооронд улсын хэмжээнд үргэлжилнэ.
Шинэчилсэн мэдүүлэг гаргах хуулийн хугацаа эхэлсэнтэй холбогдуулан мэдүүлэг гаргагч Та 2020 оны шинэчилсэн мэдүүлгээ https://meduuleg.iaac.mn/ цахим системээр мэдүүлж, баталгааны маягтыг 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн дотор өөрийн байгууллагын мэдүүлэг хүлээн авах эрх бүхий албан тушаалтан (ЭБАТ)-д өгч баталгаажуулна уу.


скачать dle 12.0

Холбоотой мэдээ