28-наас хүйтний эрч эрс чангарна

Аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний албанаас энэ сарын 31-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөвийг мэдээлж, энэ сарын 28-ны өдрөөс хүйтний эрч эрс чангарахыг анхаарууллаа.
12 дугаар сарын 28, 29-нд ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна. 28-наас ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарч шөнөдөө -27-32 градус, өдөртөө 19-24 градус хүйтэн байна гэв.
Иймд шинэ жилийн баярын өдрүүд үргэлжилж буй эдгээр өдрүүдэд ард иргэдийг сонор сэрэмжтэй байж, байгууллага хамт олныг баярын үеэр бусдадаа тавих хараа хяналтаа сайжруулах, архи согтууруулах ундааг тохируулан хэрэглэх, цаашлаад малчид болоод мал бүхий иргэдийг малаа ойрын бэлтчээрт гаргахыг аймгийн ОБГ-аас анхаарууллаа
скачать dle 12.0

Холбоотой мэдээ