Одонтой ээжүүдийн тэтгэмжийг ирэх сарын 10-ны өдрөөс цахимаар олгоно

Иргэд бүртгүүлэхийн тулд халамжийн үйлчилгээний төвүүдэд заавал биечлэн очих шаардлагагүй, EHALAMJ.MN сайт руу орж цахимаар нэр, регистрийн дугаар зэргээ бүртгүүлж тэтгэмж авах банкны нэрээ бичээд тэтгэмж авах хүсэлтээ гаргана.
Одоогийн байдлаар “Насны хишиг”-ийн үйлчилгээг авдаг ахмадын 80 хувь нь харилцах банкны дансаа бүртгүүлээд байгааг Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газраас мэдээллээ.