Аюулт үзэгдэл, ослын 197 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэлээ

Үүний 88 нь биологийн гаралтай аюулт үзэгдэл, 55 нь гал түймэр, 6 нь хүний үйл ажиллагаатай холбоотой осол, 47 нь геологийн гаралтай аюулт үзэгдэл, 1 нь ус цаг уурын гаралтай аюулт үзэгдэл эзэлж байгаа юм.

Аюулт үзэгдэл, ослын улмаас 1 иргэн нас барсан бол гэмтсэн бэртсэн тохиолдол бүртгэгдээгүй байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.