Аюулт үзэгдэл, ослын 385 тохиолдол бүртгэгджээ
Аюулт үзэгдэл гэхээр иргэд байгалийн хүчин зүйл гэж ойлгодог. Тэгвэл тэрхүү аюулт үзэгдэлд гал, уурхайтай холбоотой осол зөрчил багтдаг байна.
2020 он гарсаар аюулт үзэгдэл, ослын улмаас 14 хүн нас баржээ. Уг ослыг өмнөх оны мөн үетэй харьцуулахад 1.7 хувиар өссөн байна.
Мөн он гарсаар зөвхөн нэгдүгээр сарын байдлаар 385 удаагийн аюулт үзэгдэл, ослын тохиолдол бүртгэгдэж онцгой байдлын алба хаагчид 213 хүний амь нас, төр, байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн долоон тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалжээ.
Ослын шалтгаан буюу нас баралтын 93 хувийг объектын гал түймэр, 7 хувийг бичил уурхайн осол эзэлсэн бөгөөд үүнийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад объектын гал түймэрт өртөж нас барсан хүний тоо 63 хувиар өсч, бичил уурхайн осолд өртөж нас барсан хүний тоо 4 дахин буурсан байна.
Осолд өртөгсдийг насны бүлгээр авч үзэхэд:

- 0-5 насныхан - 0%
- 6-17 насныхан - 0%
- 18-35 насныхан - 4%
- 36-64 насныхан -79 хувь
- 65-аас дээш насныхан 7 хувийг тус тус эзэлж байгаа аж.