Хөдөлгөөнт удирдлагын байраар тохижуулж, үүрэг гүйцэтгэхэд бэлэн болголоо

Тус автоамшиныг гамшиг, аюулт үзэгдэл, ослын голомтод цаг алдалгүй хүрэлцэн очиж удирдлага зохион байгуулалтаар хангах, хээрийн нөхцөлд үүрэг гүйцэтгэх боломжийг бүрдүүлэх зорилгоор дотоод зохион байгуулалтад өөрчлөлт оруулан тохижууллаа.

Тодруулбал автомашины дулаан хангамжийг нэмэгдүүлж, нарны зайн систем, сансрын хиймэл дагуулын висат төхөөрөмж, PTZ камер, 32 инчийн телевизор, зөөврийн компьютер, нарны эрчим хүчээр хангах 220в, 800 вт-ын хүчин чадалтай систем, Монгол орны аль ч цэгээс холбогдож ярих интернэт төхөөрөмж зэрэг 10,5 сая төгрөгийн өртөг бүхий тоног, төхөөрөмжийг суурилуулсан юм гэж Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.
