“БНХАУ-ын кино урлаг дэлхийд өөрийн гэсэн орон зайгаа эзэлж, дээд амжилтаа тогтоосон”
ӨВӨРМОНГОЛЫН СОЁЛЫН ӨДРҮҮДЭД ЗОРИУЛАВ.
БНХАУ-ын кино урлаг дэлхийд өөрийн гэсэн орон зайгаа эзэлж, дээд амжилтаа тогтоосон билээ. Өөрөөр хэлбэл, дэлхийн кино урлагийн хөгжлийн нөлөөгөөр Хятадын кино урлагийн зах зээл улам хүрээгээ тэлж байгаа юм. Олон төрлийн сэдэв болон өвөрмөц хэв загвартай Хятадын кино нь дэлхий дахинд үзэгчдийн хүрээллийг бий болгож билээ. Зарим судлаачид БНХАУ-ыг кино урлагийн хөгжлийн “Шижир алтан цаг үе”-дээ байгаа, кино урлагийн зах зээлийн эерэг хүчин зүйлийг шингээн авч тогтвортой хөгжиж байгаа” гэж тодотгосон байх юм.Түүнчлэн өнгөрөгч онд БНХАУ-ын олон нийтэд танилцуулж, үзэгчдийн хүртээл болгосон киноны тасалбарын худалдаа 64,266 тэрбум юаньд хүрч, өмнөх оны мөн үеэс 5.4 хувиар нэмэгдүүлж чаджээ. Тэр дундаа БНХАУ-ын өөрсдийнх нь цэвэр уран бүтээл 64.07 хувийг эзэлсэн түүхтэй. Сонирхуулахад, Хятад улсын киноны зах зээлд “ Би эх оронтойгоо”, “Ахмад”, “Уулчид”-аар төлөөлүүлсэн кинонууд нь үзэгчдээс өндөр үнэлгээ авчээ. Түүгээр ч зогсохгүй одоог хүртэл “Би эх оронтойгоо” киноны худалдаалсан тасалбар 3.1 тэрбум юанийг давж, Хятадын кино урлагийн түүхэнд дээд амжилт тогтоосон гэх судалгаа байна.Нөгөөтэйгүүр, Өвөр Монголын кино урлаг давхар хөгжиж байгаа гэж ойлгож байна. Монголчуудын хүртээл болсон “Чингис хаан”, “Ухаарч амьдрах хорвоо”, “Хайрын зөвлөх” олон зуун бүтээлийг нэрлэж болно. Түүнчлэн урд хөршийн кино урлагт баримталдаг зарчим нь “Кино хүнд байж болох бүх л мэдрэмж, сэтгэл хөдлөлийг илэрхийлдэг. Хэн хаана бүтээхээс үл хамааран үзэгчид нь хил хязгааргүй. Орчин цагт бүтээж байгаа Хятад кино зан заншлыг үзэгчиддээ үлгэрлэн харуулахыг хичээж байна. Сэтгэлийг нь шархлуулчихвий гэсэн өнцгөөс ч хүртэл харсан байдаг. Кинонд гардаг ус, чихэр гэх мэт жижиг деталиуд хүртэл чухал.
Түүнээсболжнийгэмдсөрөгнөлөөүзүүлэхзүйлгарчболзошгүйгэдгийгбодолцожүздэг. Ер нь кино зохиол батлуулахаас үзэгчдэд хүрэх хүртэл 6–7 шатны нягтлах ажил байна. Хэрэв алдаа дутагдалтай зүйл байвал түүнийг засаж залруулж явдаг нь онцлогтой” мэргэжлийн хүмүүс ярьсан байдаг.