Цахим орчинд мөрийтэй тогловол 14 сая төгрөгөөр торгоно

Олон нийтийн сүлжээ ашиглан иргэдээс тодорхой хэмжээний хураамж авч, аливаа хэлбэрийн мөрийтэй тоглоом зохион байгуулах, түүнд оролцох явдал ард иргэдийн дунд түгээмэл гарч, үүнтэй холбоотой гомдол ШӨХТГ-т цөөнгүй ирэх болжээ. Цаашид ч гарах хандлага өндөр байна. Мөн фэйсбүүк сүлжээгээр мөнгө алдсан тухай гомдол хууль, хяналтын байгууллагад ихээр ирж байгаа бөгөөд шалтгаан нь мөрийтэй тоглоом тоглосонтой холбоотой гэж үзжээ. Тиймээс Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас иргэдэд хандан анхааруулга гаргасан байна.
Хөзөр, шоо, шагай болон өөр бусад эд зүйл ашиглан ашиг олох зорилго бүхий үйл ажиллагаанд автахгүй байх, зохион байгуулахгүй байхыг иргэдэд мэдэгдэж, хэрэв дээрх зөрчлийг гаргавал иргэнийг Зөрчлийн тухай хуулиар 14 сая төгрөг эсхүл 3 жил хүртэл хорих шийтгэл оногдуулах заалттайг анхааруулсан байна. 


скачать dle 12.0

Холбоотой мэдээ