Бүтээлч ажил:Гал унтраах даралтын хоолой эвхэх төхөөрөмж

Тус төхөөрөмж нь гал түймэр, гамшиг ослын үед гал сөнөөгчийн ажлыг хөнгөвчилж, цаг хугацаа хэмнэх, өвлийн улиралд хөлдөхөөс хамгаалж усыг хурдан шавхах, түргэн шуурхай эвхэж хураах зориулалттай.
Тус төхөөрөмжийг гарын доорх материал болон хаягдал төмөр ашиглаж хийсэн байна гэж Сүхбаатар аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.