Гал түймэр унтраах үйл ажиллагаанд инновацийг нэвтрүүллээ


  • Онцгой байдлын ерөнхий газраас 2020 онд дэвшүүлсэн “Гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд шинэлэг технологи, инновацийг нэвтрүүлэх” зорилтын хүрээнд алба хаагчдын санаачилгаар дотоод нөөц боломжийг ашиглан гал унтраах үндсэн албаны авто машинд сүүлийн үеийн өндөр нягтаршил бүхий 360 градус эргэж хөдөлгөөн мэдэрдэг, шөнийн тохируулгатай, галын авто машин ажиллаж байгаа үед хаанаас ч шууд холбогдох боломжтой камерыг суулгалаа.
  • Уг камер нь гал түймрийн дуудлагын үед үүссэн нөхцөл байдал, алба хаагчдын ажиллах тактик, цаг хугацаа зэргийг бүрэн хянах боломжтой бөгөөд гал түймрийн нотломж үйлдэхэд үнэн бодит мэдээллээр хангах, нотлох баримтыг бүрдүүлэхээс гадна Шуурхай удирдлагын төвтэй байнгын холбоотой байснаар гал түймрийн нөхцөл байдлын үед удирдлагаар шуурхай хангах боломжийг бүрдүүлж байгаа юм.
  • Мөн гал унтраах үйл ажиллагаанд ажилласан бүрэлдэхүүн дуудлагын туршлага, тактикийг танилцуулах ярилцлага зохион байгуулахад бусад алба хаагчдыг нөхцөл байдалтай бодитоор танилцах боломжийг бүрдүүлэх, тактикийн үйл ажиллагааг сайжруулах, шинэ залуу алба хаагчдын туршлагыг нэмэгдүүлэхэд бодит үр дүнг үзүүлэх аж.

скачать dle 12.0

Холбоотой мэдээ