Авто тээврийн товчоодоор нэвтэрсэн 5470 хүнд эрүүл мэндийн хяналт хийлээ

2021 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 08:00 цаг хүртэлх өнгөрсөн 24 цагийн хугацаанд нийслэлийн авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоодоор албан ажил, эмнэлэг, эрүүл мэнд, ахуйн гачигдал, оршин суух гэрийн хаягаар, хүнс, шатахуун тээвэрлэлт хийх зорилгоор 5470 хүн нэвтэрчээ.
Тухайлбал 1494 тээврийн хэрэгслээр 3049 зорчигч хот руу нэвтэрч, 1231 тээврийн хэрэгслээр 2421 зорчигч хотоос гарсан байна.
Авто тээврийн шалган нэвтрүүлэх есөн товчоонд эрүүл мэнд, онцгой байдал, цагдаа, мал эмнэлэг, мэргэжлийн хяналтын 85 ажилтан үүрэг гүйцэтгэлээ.
Үүнээс эрүүл мэндийн байгууллагын 28 албан хаагч ажиллаж, авто тээврийн товчоодоор нэвтэрсэн нийт зорчигчдод эрүүл мэндийн хяналт хийхэд сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй байна.
2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдрөөс хойш нийт 223.647 автомашины 529.782 иргэнд эрүүл мэндийн хяналт хийсэн байна.
НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР

скачать dle 12.0

Холбоотой мэдээ