Шүүхээр 116 авлигын хэргийг шийдвэрлэжээ

Анхан шатны шүүх 528 хүнд холбогдох 201 авлигын хэргийг өнгөрсөн онд хүлээн авч 116 хэрэг буюу 57.7 хувийг хянан шийдвэрлэсэн байна.
Хүлээн авсан нийт 201 авлигын хэргийн 17.4 хувийг прокурорт буцааж, 1.5 хувийг харьяаллын дагуу шилжүүлж, 57.7 хувийг хянан шийдвэрлэсэн бол 21.4 хувь нь он дамжин шийдвэрлэгдэлгүй үлджээ. Энэ нь шүүх гэхээсээ илүүтэй хэргийн оролцогчид хуралдааныг хойшлуулсантай холбоотой аж.
Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хүлээн авсан нийт 13465 хэргээс 116 авлигын хэрэг хянан шийдвэрлэсэн нь нийт хянан шийдвэрлэсэн хэргийн 0.9 хувийг эзэлж байна.
Ковид19 цар тахлын эсрэг яаралтай хариу арга хэмжээ авч буй өнөөгийн нөхцөлд байдал улам бүр дордож, ил тод, нээлттэй байдал алдагдах эрсдэл их байна. Үүнээс өмнө ч олон улс оронд иргэний нийгмийн орон зай хумигдаж, эрх баригчдын зохисгүй үйлдэл гарч байсан юм.
Монгол Улсын хувьд авлига шийдвэрлэх ёстой, бэрхшээлтэй асуудал хэвээр байсаар байна.
скачать dle 12.0

Холбоотой мэдээ