БНХАУ-ын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян Монгол Улсын ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд баярын цахилгаан илгээжээ
БНХАУ-ын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян хоёрдугаар сарын 1-нд Монгол Улсын шинэ ерөнхий сайд Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэд баярын цахилгаан утас илгээлээ.
Ли Кэчян баярын цахилгаандаа: БНХАУ, Монгол Улс бол уул усаараа хаяа нийлсэн найрсаг хөрш билээ. Хоёр орны харилцаа хөгжлийн сайн чиг хандлагатай байна. “КОВИД-19” цар тахал дэгдсэнээс хойш хоёр орны ард түмэн харилцан туслан дэмжиж, хамтын ажиллагаагаар цар тахлын эсрэг тэмцэж, идэвхтэй үр дүнд, хамтдаа хоёр орны уламжлалт найрамдлын шинэ хуудсыг билээ. Шинэ нөхцөл байдалд, Хятад, Монгол хоёр орны харилцаанд хөгжлийн шинэ боломж нээгдэж байна. Хятад, Монголын иж бүрэн стратегийн түншийн харилцаа нэн өндөр түвшинд дэвшихийг хамтын хичээл зүтгэлээр урагш ахиулахад Хятадын тал бэлэн байна” гэжээ.