Махны үнэ 2000-3000 төгрөгөөр НЭМЭГДЖЭЭ
Сар шинийн баяр дөхсөн энэ өдрүүдэд иргэдийн хүнсний хэрэглээ нэмэгдэж, энэ хэрээр өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний ч үнэ огцом нэмэгдэж эхлэв.
10 хоногийн өмнө 11500-12000 төгрөгөөр худалдаалагдаж байсан үхрийн мах 14500 төгрөг болж нэмэгджээ.
Үндэсний статистикийн хорооноос гаргасан мэдээллээр Улаанбаатар хотын зарим худалдааны төв, хүнсний захад худалдаалж байгаа гол нэрийн барааны үнэ 2021 оны хоёрдугаар сарын 3-ны байдлаар өмнөх сараас 7.6 хувь, өмнөх долоо хоногоос 4.8 хувиар өссөн байна.
"Хүчит шонхор" захад гэхэд хонины махны үнэ 12900 төгрөг болж өнгөрсөн 7 хоногийнхоос 2400-2700 төгрөгөөр нэмэгдсэн байна.