Барилга,хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар “Аж үйлдвэрийн гавьяат” Л.Ариунболдод баяр хүргэж хүлээн авч уулзлаа.
Монгол Улсын ерөнхийлөгчийн зарлигаар “Монгол Базальт” ХХК-ийн ерөнхий захирал Л.Ариунболдыг “Аж үйлдвэрийн гавьяат” ажилтан цолоор шагналаа.
“Монгол базальт” компанийн хувьд 2000 оноос Базальт эрдэс чулуунд суурилсан дулаан тусгаарлагч материалын үйлдвэрлэлийн технологи хөгжүүлэх Эрдэм шинжилгээ судалгаа, сорил туршилтын ажлууд дээр Орос, Герман, Дани, Япон, Хятад зэрэг улсуудын Технологи хөгжүүлэлтийн Эрдэм шинжилгээний байгууллагуудтай хамтран ажиллаж туршилтын үйлдвэрлэлийг амжилттай зохион байгуулж, агаар орчин хөрсний бохирдлыг бууруулах гээд олон төслийг хийж хэрэгжүүлсэн байна.