Сэргээгдэх эрчим хүч, шахмал түлшний технологийг нутагшуулна

Герман улс Монгол Улсын эрчим хүчний салбарт сэргээгдэх эрчим хүчний төсөл хэрэгжүүлнэ. Энэ талын судалгаа хийж, хоёр орны эрчим хүчний салбарын мэргэжилтэн албан хаагчдын хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлж, ХБНГУ-аас мэргэжилтэн илгээхээр боллоо. 
Энэ талаар ХБНГУ-д айлчилж буй УИХ-ын гишүүн, Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн тус улсын Холбооны Эдийн засаг, эрчим хүчний яамны төрийн нарийн бичгийн дарга Андрейс Фейхтай уулзах үеэр санал солилцов. 
Уулзалтад УИХ-ын Байгаль орчин, ХАА-н байнгын хорооны дарга, УИХ-ын гишүүн Х.Болорчулуун, УИХ-ын гишүүн Л.Элдэв-Очир, Монгол улсаас ХБНГУ-д суугаа Элчин сайд Д.Ганбат нарын албаны хүмүүс оролцлоо.
ХБНГУ-ын "RWE" болон "SIEMENS" компаниудтай эрчим хүчний өндөр технологи нэвтрүүлэхэд хамтран ажиллах, Монгол Улсад нутагшуулах  талаар ярилцлаа.
Уулзалтын үеэр мөн нийслэл Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах, гэр хорооллын айл өрхийг сайжруулсан шахмал түлшээр хангах үйлдвэрийн технологийн шинэчлэлтэй холбогдуулан ХБНГУ-ын шахмал түлшний үйлдвэрийн технологийг нутагшуулах боломжийн талаар ярилцлаа. Монгол Улсын эрчим хүчний системд бага, дунд чадлын усан цахилгаан станц, усан цэнэгт станцуудын төслүүдийг хөгжүүлэх, эрчим хүчний ухаалаг шийдлүүдийг нэвтрүүлэхэд хамтран ажиллах бололцооны талаар санал солилцов. 
Түүнчлэн ХБНГУ-ын "RWE" болон "SIEMENS" компаниудтай эрчим хүчний өндөр технологи нэвтрүүлэхэд хамтран ажиллах, Монгол Улсад нутагшуулах  талаар ярилцлаа.
скачать dle 12.0

Холбоотой мэдээ