Үйл ажиллагаатай танилцан, үүрэг чиглэл өглөө
Нийслэлийн хэмжээнд Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжиж “Нэг өрх -нэг шинжилгээ “арга хэмжээг зохион байгуулж байгаатай холбогдуулан ОБЕГ-ын дарга, бригадын генерал Г.Ариунбуян, Батлан хамгаалахын дэд сайд Б.Баярмагнай, Барилга хот байгуулалтын дэд сайд Э.Золбоо, нийслэлийн цэргийн штабын дарга, хурандаа Ц.Анхбаяр нар Чингэлтэй дүүрэгт ажиллалаа.
Энэ үеэр дүүргийн хэмжээнд авч хэрэгжүүлж байгаа үйл ажиллагаатай танилцан, үүрэг чиглэл өгсөн юм.
Чингэлтэй дүүргийн хэмжээнд шинжилгээний 8 цэг, явуулын 15 багийг ажиллаж байгаа бөгөөд 7438 иргэн шинжилгээ өгөхөөс 4742 иргэн шинжилгээ өгч 63.7 хувьтай байна гэж НОБГ-ын Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсээс мэдээллээ.