Ахмадууддаа хүндэтгэл үзүүлэв

Олон улсын ахмадын баярыг тохиолдуулан ОБЕГ-ын удирдлага болон Ахмадын хорооны удирдах зөвлөлөөс ахмад настнуудыг хүлээн авч хүндэтгэл үзүүлэх арга хэмжээг өнөөдөр зохион байгууллаа.
Хүндэтгэлийн арга хэмжээнд ОБЕГ-ын тэргүүн дэд дарга, бригадын генерал Г.Ариунбуян оролцож, “Онцгой байдлын байгууллагын тулгын чулууг тавилцаж, хөгжлийн түүчээ болсон үе, үеийн ахмадууддаа чин сэтгэлийн талархал илэрхийлж, эрүүл энх, хамгийн сайн сайхныг хүсэн ерөөе” хэмээн онцолсон юм.
Энэ үеэр “Онцгой байдлын албаны төлөө-1” тэмдгээр 5, Ахмадын холбооны “Хүндэт тэмдэг”-ээр 1, Ахмадын хорооны “Ахмадын алдар” тэмдгээр 5 ахмадыг шагнахын зэрэгцээ Ахмадын хорооны гишүүн 21 настанд мөнгөн тусламжийг үзүүллээ.
Мөн энэ үеэр НОБГ-ын харьяа нийслэлийн Аврах анги 105 болон Гамшгаас хамгаалах сургалт, аргазүйн төвийн үйл ажиллагаатай танилцлаа.
Арга хэмжээнд Онцгой байдлын байгууллагад ажиллаж байсан үе, үеийн 200 орчим ахмад настан оролцсон байна.
                                                    Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ
скачать dle 12.0

Холбоотой мэдээ