“Тусгай үйлчилгээ”-нд 180 автобус зорчигч тээвэрлэж байна
Өнөөдөр Нийтийн тээврийн үйлчилгээний газраас “Тусгай үйлчилгээ”-ний 21 чиглэлд найман аж ахуйн нэгжийн 180 автобус үйлчилгээнд гарсан байна.
Өглөөний 05:30-09:30 цагийн хооронд 3951 зорчигч тээвэрлэжээ. Харин “Нэг хаалга-Нэг шинжилгээ” арга хэмжээний явуулын шинжилгээнд 50 автобус, инженерийн байгууллагуудын захиалгат тээвэрлэлтэд 68 тээврийн хэрэгсэл, ЭМЯ-ны хүсэлтээр 20 тээврийн хэрэгслийг үйлчилгээнд гаргаад байгаа юм. Үйлчилгээнд гарч буй автобуснуудыг бааз дээрээ мэргэжлийн байгууллагуудаар ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байгаа бөгөөд Улаанбаатар хотын таван бүсэд хөдөлгөөнт болон суурин 16 байршилд хяналт шалгалт хийж ажиллаж байна.
НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс