“COVID-19” халдварын үед хүнсний дэлгүүр, худалдааны төвд өгөх ЗӨВЛӨГӨӨ
ЭМЯ-наас “COVID-19” халдварын үед хүнсний дэлгүүр, худалдааны төвд өгөх зөвлөгөө боловсруулсныг хүргэж байна.
Байгууллагад:
- Өглөө бүр ажилтнуудын биеийн халуун үзэж тэмдэглэх
- Хүн хоорондын зай барих, тэмдэглэгээ хийх
- Нийт талбайн 50 хувьд ажил үйлчилгээ эрхлэхээр зохицуулах
- Лангуу, тэрэг, сагс, хаалга, хөргөгчний бариул, хүнсний хавчаар зэрэг хатуу гадаргууг 1 литр усанд 25мл белизна (хлор агуулсан бодис) хийсэн уусмалаар тогтмол цэвэрлэж халдваргүйжүүлэх
- Карт уншигч пос машиныг спиртэн суурьтай уусмалаар арчих
- Жимс жимсгэнэ, цагаан идээ зэрэг шууд хэрэглэдэг хүнсний бүтээгдэхүүнийг ил задгай байрлуулахгүй байх
- Амталгаат худалдаа хийхгүй байх
- Бээлий эсвэл хүнсний хавчаар хэрэглэн иргэдэд үйлчлэх
- Сав,баглаа, боодлыг чийгтэй алчуураар арчих
- Спиртэн суурьтай гар халдваргүйжүүлэгч байршуулах
- Агаар сэлгэлт тогтмол хийх
- Белизнагийн уусмалаар тавцан, сандал, цахилгаан шатны бариул, шал зэрэг хатуу гадаргууг тогтмол арчих
- Ариун цэврийн өрөөнд гар угаах саван, сальфетка байрлуулах
- • Бие засах газрыг өдөрт тогтмол цэвэрлэж халдваргүйжүүлэх (жавелин, хлорсепт)
- • Хог хаягдлыг тухай бүр нь зайлуулах
Албан хаагчдад:
- Амны хаалт зүүх
- Бээлий өмсөх
- Гараа сайтар угаах
- “COVID-19”-ийн талаар мэдээлэлтэй байх
- Халуурах, ханиах, цээжээр өвдөх зэрэг шинж тэмдэг илэрвэл 119 дугаарт хандах
Үйлчлүүлэгч нарт:
- Амны хаалт зүүх
- Нүдний шил зүүх
- Гар халдваргүйжүүлэгч, нойтон сальфетка авч явах
- Хүн хоорондын 1,5-2 метрийн зай барих
- Хүнсний бүтээгдэхүүнд хүрэхгүй, хүнсний хавчаараар авах
- Амталгаа хийхгүй байх
- Олон бараанд хүрэхгүй байх
- Нүүр, ам, хамартаа бохир гараа хүргэхгүй байх
- Бэлэн мөнгөөр аль болох тооцоо хийхгүй байх
- Сав, баглаа, боодлыг савантай усаар арчиж хэрэглэх
- Хүнсний ногоо, жимс, жимсгэнийг сайтар угааж хэрэглэх
- Гаднах сав, баглаа, боодлыг шууд хаях
- Гараа савандаж угаах