ЭМЯ: Гэртээ ариутгал хийх зөвлөмжийг хүргэж байна
"COVID-19"-ээс урьдчилан сэргийлэхийн тулд өрх гэрээ хэрхэн ариутгах талаар зөвлөмжийг ЭМЯ айл өрх, иргэдэд хүргэж байна. Тухайлбал:
- Аяга, таваг, сав суулгыг зориулалтын шингэнээр угааж, цэвэр усаар сайтар зайлах
- Хүүхдийн тоглоомыг 2 хувийн содын уусмалаар угааж, цэвэр усаар сайтар зайлах (1 литр бүлээн усанд 20 гр сод хийнэ)
- Хаалганы бариул, унтраалга, удирдлага, компьютер, цонхны тавцан, ширээ сандал зэргийг саван, угаалгын нунтагаар цэвэрлэх
- Дээрх эд зүйлийг ахуйн хэрэглээний цэвэрлэгээний бодис эсвэл 1 литр усанд 15 мл "" бодис хийж арчиж халдваргүйжүүлэх
- Гар нүүрийн алчуур, цагаан хэрэглэл зэргийг угааж индүүдэх
- Хана, шал, хатуу гадаргууг ахуйн хэрэглээний цэвэрлэгээний бодисоор угааж цэвэрлэх
- Ариун цэврийн өрөөний тосгуур, банн, суултуурыг 1 литр усанд 15 мл "Белизна" хийж арчиж халдваргүйжүүлэх
- Ил задгай жорлон, цооног, бохир усны нүх, хогийн савыг 1 литр усанд 400 гр гипохлорит кальцийн болон бусад бодисоор сард нэг удаа халдваргүйжүүлэх
- Гэрээ цэвэрлэсний дараа гараа сайтар савандаж угаах эсвэл спиртэн суурьтай гар халдваргүйжүүлэгч хэрэглэх
- Өрөө тасалгааны салхивчийг 10-20 минут нээж, агаар сэлгэх
- Ахуйн бээлий хэрэглэх.
Анхаарах зүйл:
- Халдваргүйжүүлэх бодисыг хүүхдийн гар хүрэхгүй, нарны гэрэл шууд тусахгүй газар хадгалах
- Хэт мэдрэг, харшилтай бол халдваргүйжүүлэх бодисыг болгоомжтой хэрэглэх
- Жавелион, хлорсепт зэрэг халдваргүйжүүлэлтийн бодисыг гэрийн нөхцөлд хэрэглэж болохгүй гэсэн байна.