21 чиглэлд 180 автобус үйлчилнэ

Нийслэлд Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт хэсэгчлэн шилжүүлсэн ч 14 салбар байгууллага өнөөдрөөс буюу 15-аас эхлэн ажиллаж байна.
Зөвшөөрөгдсөн салбарын албан байгууллагуудын ажилтан, алба хаагчдыг нийтийн тээврээр тээвэрлэх зохицуулалтыг хийлээ. Тодруулбал өнөөдрөөс 21 чиглэлд 180 автобус явах бөгөөд өглөө 07:00-09:00, өдөр 12:00-15:00, орой 17:00-22.30 гэсэн цагийн хуваарийн дагуу үйлчлэх юм.
   Нийт 30 мянга орчим иргэнд үйлчилнэ гэсэн тооцооллоор энэ төлөвлөлтийг гаргасан. Шаардлага үүсвэл нэмэлтээр 20 автобус явуулахаар зохицуулалт хийнэ гэж НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ.


скачать dle 12.0

Холбоотой мэдээ