Уриалга

 
Иргэдийн төлөө бичиж, иргэдийнхээ эрх ашгийг хамгаалахад ган үзгээ хурцалж, газар дээр нь очиж сурвалжлага, нийтлэл, ярилцлага, тодруулга, нэвтрүүлэг хийх сэтгүүлч, рeдактор, сайт, сонин, тeлeвиз зэрэг бүх хэвлэл мэдээллийн байгууллага МҮСХНХ-ны гишүүдээ нэгдэж Монгол Улсын тулгамдсан асуудал ихтэй газар, иргэд олон нийтийн хамгийн их санал шүүмжлэл хэлж асуудал шийдэл хүлээж байгаа орон нутагт очиж өөр өөрсдийн ур чадварыг гарган хамтран ажиллахыг уриалж байна!
Олон нийтийн санал хүсэлт, нийгмийн шаардлагыг харгалзаж 2021 онд хамгийн эхний хамтын сурвалжлагын ажлаа Өмнөговь аймаг, Цогтцэций сум, Цагаан хад, Гашуун сухайт боомт, Оюутолгой, Ханбогд суманд ажиллаж амьдарч байгаа 60 гаруй мянган иргэдийн эрх ашиг, тэдний бизнeс, өрхийн амьжиргааны эх үүсвэр болсон тээврийн жолооч нарын өнөөгийн нөхцөл байдлыг газар дээр нь очиж сурвалжилж бодит байдлыг олон нийт, төр засгийн сонорт хүргэж бодит шийдэл, шийдвэр гаргахад гарц гаргалаа гаргаж ажиллацгаая!
Бид цар тахлын хорио суларч, тавигдангуут эсвэл Улсын онцгой комисст албан ёсоор хүсэлт гаргаж тусгай зөвшөөрөл авч хорио цээрийн чанд сахилга батын дор явж, орон нутагт газар дээр нь очиж иргэд олон нийт, 15 мянган жолоочийн эрх ашиг ямар байдалтай байгааг бодит байдал дээр нь сурвалжилжажиллах саналтай байна.
Энгийн иргэдийнхээ төлөө МҮСХНХ болон гишүүн сайт, редакцууд, сэтгүүлчдийг нэгдэхийг уриалж байна!
МҮСХНХ-ны Эрэн сурвалжлах сэтгүүлчдийн төлөөлөл
2021 оны 01 сарын 18 өдөр


скачать dle 12.0

Холбоотой мэдээ