Зэсийн үнэ 2012 оноос хойших дээд түвшинд хүрлээ
Компаниудын хувьцааны ханш өсөж, ам.долларын ханш суларснаар зэсийн үнэ 2012 оноос хойших дээд түвшинд хүрлээ. Дэлхийн дахинд вакцинжуулалт эхэлсэн нь эдийн засгийн сэргэлтэд дэмжлэг болно гэсэн өөдрөг хүлээлт үүсээд байгаа нь зэсийн үнэд нөлөөлж байна. Түүнчлэн зэс олборлогч “Топ 25” компанийн олборлолтын төлөвлөгөөнөөс харахад энэ онд зэсийн зах зээлд хомсдол үүсэж магадгүй гэж “Bloomberg Intelligence”-ийн шинжээч онцолсон байна.
Мягмар гарагийн байдлаар Лондоны Металлын биржид зэсийн фьючерс үнэ 0.74 хувиар өсөж, тонн нь 8393.50 ам.доллар болоод байна.