Ц.Ганзориг: Хоёрдугаар сарын 23-наас фитнесс, кино театрын үйл ажиллагааг нээхээр ярьж байна

Жишээ авахад үзвэрийн танхим байна. Кино театрууд танхимын багтаамжаас хамаараад хүн хоорондын зайг баримтлаад 30-50 хувийн дүүргэлттэйгээр үйл ажиллагаа явуулж болох нийтлэг журмыг боловсруулж байна. Фитнесс төвүүд мөн адил.
13 төрлийн 57 үйл ажиллагааны онцлогоос хамаараад зайлшгүй шаардлагууд тавигдаж байна. Тийм болохоор 100 хувь бүх ААН-ийг нээх эрсдэлтэй байгаа. 23-наас дийлэнх бизнесүүдийг нээнэ" гэлээ.