ЛЯАО-нин муж ӨМӨЗО-той хамтран “Зүүн хойд хуурай газар-Усан замын шинэ коридор” байгууллаа

Дээрх 6 хотыг нээлттэй хөгжүүлж, харилцан ашигтай хамтын ажиллагаанд хүрэх стратегийн томоохон суурь бааз болгож, эдийн засгийг чанартай өсөн нэмэгдүүлэхэд тус коридорыг байгуулах нь чухал ач холбогдолтой гэж үзэж байгаа юм. Энэхүү коридор нь “Монгол, Орос, Хятадын эдийн засгийн коридор байгуулах төлөвлөгөөний хөтөлбөр”-т тусгагдсан Зүүн чиглэлийн төмөр замын коридорын хятад улс дахь дотоод хэсэг юм.
Уулзалтад оролцсон талууд хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурж, бодлого, төлөвлөлт, бизнесийн орчин, гадаад худалдаа, соёлын солилцоо, дэд бүтцийн харилцан уялдаа, далайн боомтоос алслагдсан бүс нутгийн хамтын ажиллагааны талаарх зөвшилцөлд хүрэв. China Railway Group-ийн Шөн-Янь товчооны мэдээлснээр, төмөр замын өргөтгөл, Жинжоу боомтын тээвэрлэлттэй холбоотой иж бүрэн төслийг хэрэгжүүлэх ажлыг холбогдох байгууллагуудтай хамтран зохион байгуулах аж. Түүнчлэн энэ онд барилга угсралтын ажлыг эхлүүлж, төмөр замын шугамыг барьж байгуулахаа илэрхийллээ.

Эх сурвалж: http://www.ttz.mn/