Зүүн хойд азийн энхтайван, хамтын ажиллагааны форум болов

 
БНСУ-ын ГХЯ-наас 12 дугаар сарын 15-ны өдөр Зүүн Хойд Ази (ЗХА)-ийн энхтайван, хамтын ажиллагааны форумын Засгийн газар хоорондын уулзалтыг "Цар тахлын дараах үед ЗХА-ийн хамтын ажиллагааг бэхжүүлэх арга замууд” сэдвийн дор  цахим хэлбэрээр зохион байгуулав.
Уулзалтад АНУ, БНХАУ, БНСУ, Монгол, ОХУ, Япон Улсаас төлөөлөгч оролцож, тус форумын эрдэм шинжилгээний хурлын дүн, БНСУ-ын Ерөнхийлөгч  Мүн Жэ Инийн дэвшүүлсэн "Халдварт өвчнийг хянах, эрүүл мэндийг хамгаалах чиглэлээрх ЗХА-ийн хамтын ажиллагааны санаачилга”, түүний нээлтийн арга хэмжээний талаар санал солилцсон байна.Ковид-19 цар тахлын үеийн бүс нутгийн хамтын ажиллагааны чиглэлийг хэлэлцсэн дээрх уулзалтад ГХЯ-ны Олон талт хамтын ажиллагааны газрын захирал Д.Гэрэлмаа, Монгол Улсаас БНСУ-д суугаа Элчин сайд Н.Эрдэнэтуяа нар оролцож, холбогдох асуудлаар байр сууриа илэрхийлэв.

скачать dle 12.0

Холбоотой мэдээ