Б.Баатархүү: “Биеэ үнэлэлт“-ийг зохион байгуулсан байж болзошгүй тул хэрэг нээн шалгаж байна
Өнгөрсөн амралтын өдрүүдэд нэр бүхий шүүгч, АТГ, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн ажилчид хөл хорио тогтоосон энэ үед цугларч, архидан согтуурсан, улмаар биеэ үнэлэлт хууль бус үйлдэл гарсан байж болзошгүй бичлэг цахим орчинд олон нийтэд цацагдсан.
Энэ талаар ЦЕГ-ын Хэвлэл, мэдээллийн төвийн дарга Б.Баатархүү тодруулахад "Тус бичлэгтэй холбоотой өнгөрсөн амралтын өдрүүдэд цагдаагийн байгууллагаас шалгалтын ажиллагаа явуулахад урьдчилсан байдлаар "биеэ үнэлэлт" байж болзошгүй эд мөрийн баримт олдсон тул хэрэг нээж, прокурорт материал шилжүүлсэн байгаа.
Тодруулбал, Эрүүгийн хуулийн 12.6.1 хэрэг бүртгэлийн хэрэг нээх саналтай прокурорт материал шилжүүлсэн.
Холбогдох хүмүүсээс байцаалт, мэдүүлэг авсан.
Мөн прокурорын зөвшөөрөлгүй олон нийтэд илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй." гэсэн юм.
Эрүүгийн хуулийн 12.6 дугаар зүйл. Биеэ үнэлэхийг зохион байгуулах: 1.Бусдыг биеэ үнэлэхэд зуучилсан, татан оролцуулсан бол зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.