Франц иргэн биеэ үнэлэгч авсан гэдэг нь ташаа мэдээлэл

COVID-19 халдвар авсан нь тогтоогдоод буй Франц улсын иргэнийг биеэ үнэлэгч авсан гэх мэдээлэл олон нийтийн сүлжээнд тархаад байсан билээ.
Тухайлбал "Монголд ирээд хоёр биеэ үнэлэгч авсан” гэх мэдээлэл юм.  Цагдаагийн Ерөнхий газрын ХМТ-ийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн ахмад М.Мөнхшүрийн мэдээлснээр Франц иргэн хоёр биеэ үнэлэгч аваагүй нь тогтоогджээ.
Энэ талаар Цагдаагийн ерөнхий газрын хэвлэлийн төлөөлөгч, цагдаагийн ахмад М.Мөнхшүртэй холбогдож тодруулахад "Эрүүгийн цагдаагийн албанаас бусад эрх бүхий байгууллагуудтай хамтран тухайн иргэний онгоцноос бууснаас хойших бүх хугацаанд хаагуур явж, юу хийснийг нарийн шалгах ажлыг гүйцэтгээд байна.
Энэ хугацаанд олон нийтийн сүлжээнд бичээд байгаа шиг, тухайлбал "Хоёр биеэ үнэлэгч авсан” гэдэг нь ташаа мэдээлэл болохыг тогтоосон. Тухайн иргэн биеэ үнэлэгчтэй бодит байдлаар харьцаанд орсон ямар ч нөхцөл байдал тогтоогдоогүй. Биеэ үнэлэгч аваагүй гэдгийг албан ёсоор хэлмээр байна.
Хэн нэгэн хүний анхаарал татах, хандалт авах гэж тараасан ийм мэдээлэл нь хувь хүний нэр хүндэд халдсан агуулгатай тул ташаа мэдээллийг тараасан иргэн эрүүгийн хариуцлага хүлээх нөхцөл бүрдэж болно гэдгийг ойлгох хэрэгтэй байна. Хуурамч мэдээ тараасан хүмүүс дам сонссон, хамаатнаасаа сонссон, ажлын газрын хүнээсээ сонссон, групп чат дээр бичсэн байсан зэргээр хариулж байгаа юм” гэв.


скачать dle 12.0

Холбоотой мэдээ