Барилгын салбарын 147 төрийн албан хаагч 12 өдрийн турш зохицуулагчийн үүрэг гүйцэтгэж ажиллалаа


НЭГ ХҮЧ НЭГДМЭЛ ЗОРИЛГО уриатайгаар салбараа төлөөлөн үүрэг гүйцэтгэж буй албан хаагчиддаа талархахын сацуу Засгийн газар, Улсын Онцгой комиссын шийдвэрийг хүндэтгэн "Нэг хаалга-Нэг шинжилгээ"-нд идэвхтэй хамрагдаж, гэртээ байж, хөл хорионы дэглэмийг чандлан сахиж халдварын голомтыг хумьж, шинэ голомт үүсэж болзошгүй байршлуудыг нарийвчлан хороо тус бүрээр гаргахад туслалцаа үзүүлэн гэртээ байсан хариуцлагатай иргэддээ баярлалаа. 

Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн хугацаанд Барилга, хот байгуулалтын яам болон салбар байгууллагууд нэг хүчээр ажиллалаа. Барилга, Хот Байгуулалтын Яам, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар, Төрийн Орон Сууцны Корпораци, Барилгын хөгжлийн төв, Барилга болон газрын салбарын 147 албан хаагчид өглөө 08:00 цагаас оройн 22:00 цагийн хооронд Нийслэлийн 6 дүүргийн холбогдох байршлуудад үүрэг гүйцэтгэж ажилласан байна.







