Хөл хорионы үеэр “Нэг хаалга-нэг шинжилгээ“ зарчмаар 420 мянган өрхөд шинжилгээ хийнэ
Нийслэлд 2021 оны хоёрдугаар сарын 11-нээс хоёрдугаар сарын 23-ны 06:00 цаг хүртэл хугацаанд хөл хорио тогтоох шийдвэр гаргажээ. Ингэснээр Битүүний өдрөөс хязгаарлалт эхлэхээр болж байна.
Шадар сайд С.Амарсайхан " Хөл хорионы үеэр нийт 280 баг ажиллана. Тэд нэг хаалганаас нэг шинжилгээ авна. Өдөрт 42 мянган шинжилгээ авна. Энэ хоногт 420 мянга гаруй айлд шинжилгээг хийх ажлыг зохион байгуулна. Шинжилгээний нийт 73 цэг нийслэлд байгуулна. Заримдаа хөдөлгөөнт шинжилгээний цэг байгуулна. Мөн бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжих үед иргэдэд юуг зөвшөөрөх вэ гэдэг нь тодорхой болгоно." гэлээ.