10 тэрбум төгрөгийн хоёр нисдэг тэрэг худалдаж авсан н.Нямбаяр гэж ХЭН БЭ?

10 тэрбум төгрөгийн үнэтэй нисдэг тэргийг ямар компани, ямар хүн захиалсныг олон эх сурвалжаар дамжуулан судлаж үзэхэд 2020 оны зун Замын-Үүдийн боомтоор 3 сая ам.долларын H125 загварын цоо шинэ нисдэг тэргийг оруулж ирсэн “Ай Жит” компанийн н.Нямбаяр гэгч юм байна. Тэрбээр мэргэжлийн нисгэгчээр АНУ-д суралцсан бөгөөд Монгол Улсад нисдэг тэрэгний түрээсийн үйлчилгээ үзүүлдэг анхны компанийн эзэн аж.
Тэрбээр одоогоор хувьдаа 3-5 нисдэг тэрэгтэй бөгөөд гадны чинээлэг жуулчид болон эрх бүхий албан тушаалтнуудад үйлчилдэг. Өнгөрсөн сонгуулиар МАН-ын дарга У.Хүрэлсүх “Ай Жит” компаниар үйлчлүүлж холын аймгууд руу нисдэг тэрэг хөлөглөн очсон. н.Нямбаяр нь маш чадварлаг нисгэгч бөгөөд монголд хувьдаа нисдэг тэрэгтэй маш цөөхөн хүн бий. Тэдний нисдэг тэрэгийг дуудлагаар жолооддог аж.
Эх сурвалж: eyreg.com |