Монголын гурван баг 3х3 сагсан бөмбөгийн дэлхийн “Топ 30”-д багтжээ
Олон улсын сагсан бөмбөгийн холбоо /FIBA/-ны 3x3 төрлийн 2021 оны “Дэлхийн мэргэжлийн топ-30 баг”-ийн чансааг гаргасан байна.
Тодруулбал,
- Серби - 5 баг,
- Монгол - 3 баг,
- ОХУ - 3 баг,
- АНУ - 2 баг,
- Латви - 2 баг,
- Словени - 2 баг,
- Япон - 2 баг,
- Нидерланд - 1 баг,
- Канад - 1 баг,
- Литва - 1 баг,
- Швейцар - 1 баг,
- Саудын Араб - 1 баг,
- Чех - 1 баг,
- Бельги - 1 баг,
- Франц - 1 баг,
- Австри - 1 баг,
- Унгар - 1 баг,
Өмнө нь Монголын “Улаанбаатар ММС Энержи”, “Сансар ММС Энержи” баг дээр дурдсан “Tоп 30 баг” жагсаалтад багтаж байсан. Харин гурав дахь баг “Зайсан ММС Энержи” багийг “Tоп 30” багийн жагсаалтын 28 дугаарт эрэмбэлэгдэж анх удаа “Tоп 30 баг”-ийн тоонд багтжээ.