Хууль бусаар агнасан 113 ширхэг загасыг нууранд буцаан тавьжээ

Хяналт шалгалтын явцад буюу энэ сарын 23-ны өдөр тусгай хамгаалалттай газар нутагт хууль бусаар загас агнах зөрчлийг илрүүлжээ.
Тодруулбал, Ховд аймгийн Чандмань сумын нутаг, Цахиуртайн хоолойн дээд дөр гэх газарт хууль бусаар загас агнах зорилгоор тавьсан эзэнгүй зургаан ширхэг загасны торыг илрүүлэн татав.
Улмаар 109 ширхэг алтайн сугас, дөрвөн ширхэг монгол хадран нийт 113 ширхэг загасыг нууранд нь буцаан тавьжээ.
Энэ чиглэлд Хар-Ус нуур орчмын Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргааны мэргэжилтэн, байгаль хамгаалагчид тусгай хуваарийн дагуу тогтмол ажиллаж буй.
