Хулгайн хэргийг шуурхай илрүүлжээ

Аймгийн Цагдаагийн газраас хулгайн гэмт хэрэг үйлдсэн этгээдийг шуурхай илрүүллээ. Өвөрхангай аймгийн Гучин-Ус сумын иргэн “Т”-ийн гэрээс дөрвөн ширхэг мѳнгѳн аяга, хоёр ширхэг мѳнгѳн бугуйвч, мана хѳѳрѳг алдагдсан дуудлагын мөрөөр сумын хэсгийн төлөөлөгч, цагдаа нар шуурхай ажиллаж, “С” гэгч нь үйлдсэн болохыг илрүүлэн шалгаж байна.
Иймд орон гэрээ олон хоногоор эзгүй орхих бол хаалга, цонхныхоо хамгаалалтыг сайжруулах, хөрш айлдаа мэдэгдэх зэргээр болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг иргэдэд уриалж байна.Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлд бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан бол хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ хэмээн заажээ.
скачать dle 12.0

Холбоотой мэдээ