Ерөнхий сайд бүгд найрамдах Казахстан улсын элчин сайдыг хүлээн авч уулзав

“Ковид-19” цар тахлын эсрэг Монгол Улсын Засгийн газрын хийж байгаа ажлыг өндрөөр үнэлдэгээ Элчин сайд Жалгас Адылбаев илэрхийлэв. Хоёр орны Засгийн газар харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлнэ гэдэгт итгэлтэй байгаагаа тэмдэглэв.
Талууд 19 сая гаруй ам.доллар байгаа худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх, төмөр болон автозам, хөдөө аж ахуй, боловсрол, соёл, аялал жуулчлал, бусад салбарын хамтын ажиллагааны талаар ярилцлаа. Өнгөрсөн онд болсон Засгийн газар хоорондын комиссын VIII хуралдаанаар харилцан тохиролцсон зүйлсийг бодит ажил болгох нь зүйтэй гэдэгт санал нэгдэв гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах газраас мэдээллээ.