Дуучин Т.Дэлгэрмөрөн нялх биетэй эхнэртээ удаа дараа гар хүрч байсан гэлээ
Нэгэн цаг Т.Дэлгэрмөрөн “Насны ухаалаг ханиа оллоо” хэмээн нийгмийн сүлжээд зарлаж байсан ч өнөөдөр гэр бүлийнхээ хэрүүлийг олон нийтийн сүлжээнд лайв хийж цацлаа.
Тэрбээр “Оройн мэнд монгол ахан дүүс минь. Анандыг хүний төрсөн өдөр дээр байна гэхээр нь ахиад согтууруулах ундаагаа уугаад эхэлчихсэн юм болов уу гэж бодоод гэрт нь ирлээ” гэхэд Ананд буюу Солонгон ааш “Чамайг ямар хүн гэдгийг батлах гэрч байна. Миний асрагчийг чи яаж дээрэлхэж, хөөж явуулах гэж байснаа мартчихсан уу. Ямар ч эцэг хүн уянгын уянгын пост бичээд гэртээ алцайгаад хэвтдэггүй юм шүү. Чи бол арчаагүй хүн” гэв.
Тус асуудал сүүлд гэр бүлийн маргаанаас халиад, гэр бүлийн хүчирхийлэл болсон гэдгийг Дэлгэрэнмөрөнгийн эхнэр Ананд хангаллтай нотолж хэллээ. Энэ асуудлыг хууль хяналтын байгууллага, хүүхэд хамгааллын газрууд анхааралдаа авах цаг нь болжээ.
Т.Дэлгэрмөрөн минь дээ олгой хагаравч тогоон дотроо толгой хагаравч малгайн дотроо гэдэг дээ!!!
Эх сурвалж: Arslan.mn