Дуучин Т.Дэлгэрмөрөнгийн САЙХАН СЭТГЭЛ-д дэм болоорой

"Номин талст" хамтлагийн дуучин Т.Дэлгэрмөрөн нэгэн залуу гэр бүлийн төлөө сайн үйлсийн аян өрнүүлж эхэллээ. Тэрбээр өөрийн хүсэл, санаачилгаар эхлүүлсэн аяныхаа хүрээнд энэ ням гаригт буюу есдүгээр сарын 22-нд уран бүтээлчдийн хамтарсан тоглолт зохион байгуулах гэж байна.  Тоглолт "УБ Палас"-ын концертийн Их танхимд болох ба тасалбарын үнэ 20000 төгрөг. Тоглолтоос цугласан бүх орлогыг тэрбээр залуу гэр бүлд бүрэн хандивлана.
Сайн үйлсийн аян, бусдад туслах нинжин сэтгэлийн түрүүнд үргэлж явдаг дуучин Т.Дэлгэрмөрөн магадгүй хамгийн олон удаа буяны, бусдын эмчилгээний тоглолтод оролцож ирсэн байх. Түүний энэ сайхан сэтгэлд нь талархал илэрхийлж, зовлон гунигийг нь хуваалцсанд талархлаа илэрхийлсэн хүмүүсийн сэтгэгдэл олонтаа харагддаг. 
Дуучин Т.Дэлгэрмөрөн энэ удаагийн сайн үйлсийн аян, хандивын тоглолтынхоо талаар "Өглөөний мэнд. Бурхны хүү буяныхаа үйлсэд гарлаа. Нэгэн залуу гэр бүлийн бүтэн амьдралын төлөө зүтгэж байна. Зовлон тоочвол зөндөө. Есдүгээр сарын 22-нд буюу энэ бүтэн сайн өдөр манай уран бүтээлчид цуглан, нэгэн нандин тоглолтыг зохион байгуулж, тэндээс олсон орлогыг тэр гэр бүлд зориулах гэж байгаа юм. Хөөрхий энэ бүхэн тэдний хувьд эмчилгээний зардалдаа зориулах сүүлийн боломж юм. Бурхан минь. Сайхан сэтгэлт анд найзууд, албан багууллага, хамт олон минь, манай уран бүтээлчид та бүхэндээ гоё тоглолт бэлдсэн байгаа. Өнөөдрөөс "UB palace"-ын билетийн касс болон 1900-1950 үнэгүй хүргэлт хийнэ. Залуу хос 99565667 гэсэн дугаар дээр байгаа. Та бүхэн холбоо бариарай. Буян бодож, гэгээн үйлсэд нэгдээрэй. Сайхан сэтгэл сайхан хүнээс л гардаг шүү дээ. Таныг бурхан ивээх болтугай хурай. Олон хүнд түгээгээд өгөөрөй, ах дүүсээ. Гуйж байна" гэжээ.
скачать dle 12.0

Холбоотой мэдээ