Гамшгаас хамгаалах бэлэн байдлын үзлэг зохион байгуулав

Увс аймгийн Онцгой байдлын газраас  Малчин, Цагаанхайрхан сумдад гамшгаас хамгаалах бэлэн байдлын үзлэг зохион байгуулж, бэлтгэл, бэлэн байдлыг хангууллаа.
Энэ үеэр мэргэжлийн ангийн 216 томилгоот бүрэлдэхүүнд “Бэлэн бай” багцаар танхимын сургалт хийж, гамшгаас хамгаалах мэдлэг, мэдээлэл өгсөн юм.
Мөн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Б.Баттулга өвөлжилт, хаваржилт болон “Ковид-19” халдварын нөхцөл байдлын талаар мэдээлэл хийж, цаашид халдвар хамгааллын дэглэмийг чанд мөрдөж ажиллахыг онцлон хэллээ гэж Увс аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.
скачать dle 12.0

Холбоотой мэдээ