Эрүүл мэндийн сайд С.Энхболд эрүүл мэндийн ажилтнуудад төрийн дээд одон медаль гардуулж өглөө

Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор Улсын гурвадугаар төв эмнэлгийн Зүрх, судасны тасгийн эрхлэгч Н.Байгалмаа, Хөдөлмөрийн гавяаны улаан тугийн одонгоор Доноруудын холбооны гүйцэтгэх захирал Б.Мандах, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор Глобал сангийн дэмжлэгтэй ДОХ-Сүрьеэгийн төслийн ажилтан Т.Хулан, Алтан гадас одонгоор “Найдвар” хоспис эмнэлгийн ерөнхий эмч Б.Бүрэнжаргал, СЭМҮТ-ийн хөтөлбөрийн мэргэжилтэн Казанева Елена, Налайх дүүргийн эрүүл мэндийн төвд арга зүйч эмч Б.Казанбай, ЭМЯ-ны ЭҮТГ-ын шинжээч асан Э.Оюунсүрэн, АШУҮИС-ийн багш Ц.Сонинхишиг, ЭМЖЖ эмнэлгийн аж ахуйн албаны дарга Л.Сугаррагчаа нар алтан гадас одонгоор энгэрээ мялаалаа, Түүнчлэн Хөдөлмөрийн хүндэт медалиар Зоонозын үндэсний төвийн ариутгагч Д.Болормаа, АШУҮИС-ийн Биологийн тэнхимийн эрхлэгч Д.Тэмүүлэн, Зоонозын үндэсний төвийн нярав Б.Цогтбаяр, Улсын гурвадугаар эмнэлгийн Ерөнхий мэс заслийн тасгын эмч Д.Эрдэнэболд нар шагнагдлаа.
Шагналыг Эрүүл мэндийн сайд С.Энхболд ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэг нар гардууллаа.