Батлагдсан тохиолдлын ойрын хавьтал Увсад очсон тул хөдөлгөөнийг ХЯЗГААРЛАЛАА

Учир нь хоёрдугаар сарын 23-ны өдөр Малчин сумаас Улаанбаатар хотод очсон иргэнээс хоёрдугаар сарын 28-ны өдөр ковид-19 илэрсэн. Түүний ойрын хавьтал хоёрдугаар сарын 28-ны өдөр Улаангомд ирээд тусгаарлагдсан байсантай холбогдуулан Улаанбаатар хотод илэрсэн иргэний ойрын хавьтлуудыг тодорхойлж шинжилгээ авах хүртэл Улаангом, Малчин, Наранбулаг, Зүүнговь сумуудын орж гарах хөдөлгөөнийг хязгаарласан байна.
