Сэлэнгэ, Дархан-Уул аймагт сэжигтэй хоёр иргэнийг тусгаарлалаа
Манай улсад коронавирусийн 14 тохиолдол батлагдсан бол хоёр иргэний биеийн байдал сайжирч эмнэлгээс гарч, тусгаарлагдаж байгаа. Сүүлийн 24 цагийн дотор ахин хоёр сэжигтэй тохиолдол илэрч Дархан-Уул болон Сэлэнгэ аймагт тусгаарлаад байгаа юм. Энэ талаар ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл “ Сэлэнгэ аймагт тусгаарлагдсан эмэгтэй Турк, Солонгос, Энэтхэг улсаар аялсан бөгөөд өөрийгөө гэртээ 14 хоног тусгаарласан чуушгинд нь хатгалгааны шинж тэмдэг илэрсэн байна. Тухайн иргэний ойрын хавьтал болох долоон хүнийг Сэлэнгэ аймгийн Нэгдсэн эмнэлэгт тусгаарласан байгаа. Мөн Дархан-Уул аймагт тусгаарлагдсан хүн бол ОХУ-аас ирсэн оюутан байна. Тухайн оюутанд ч бас хатгалгааны шинж тэмдэг илэрсэн. Тэр ч мөн өөрийгөө 14 хоног тусгаарласан бөгөөд ойрын хавьталд нь цөөн тооны хүн байна. Өнөөдрийн байдлаар 2171 хүн тусгаарлах байранд тусгаарлагдаж байна" гэж мэдээллээ.
Т.Алтанзагас