Онгоцноос унасан хүү нас баржээ
Аюулгүй ажиллагааны дүрэм аль ч шатанд мөрдөгдөхөө больжээ гэж хэлж болно. Өндрөөс унаж бэртсэн гэмтсэн, нас барсан тохиолдлыг зөвхөн барилгын компаниудтай холбон ойлгодог, тэдгээр компаниудаас ч зөрчил дутагдал салахгүй байсаар байгаа. Гэтэл хөөрөх гэж байсан онгоцноос хүүхэд унаж бэртэн улмаар нас барсан хэрэг гарчээ.
Өнгөрөгч оны 2019 оны 12 дугаар сарын 28-ны өдөр "Чингис хаан" Олон улсын нисэх буудлаас хөөрөх гэж байсан нислэгийн зорчигч 15 настай хүүхэд унаж гэмтэн, Гэмтэл Согог Судлалын Үндэсний төвд яаралтай хүргэгдэн ирсэн байдаг. Хүүг Эрчимт эмчилгээний тасагт эмчилж байсан ч гэмтлээ даалгүй нас баржээ.
Хэргийг мэргэжлийн байгууллагууд шалгаж байгаа бөгөөд зарим эх сурвалжийн мэдээлснээр хүүд тус компанийн зүгээс туслалцаа үзүүлж эмчилгээний бүх зардлыг нь даахаар тохиролцоод байсан бөгөөд нэгэнт хүү нас барсан болохоор хуулийн байгууллагад хандсан байна.