Хилээр их хэмжээний валют нэвтрүүлэхийг завдав

Буянт-Ухаа дахь “Чингис хаан” олон улсын нисэх буудалд 2019 оны аравдугаар сарын 14-ны өдөр Эрээн-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирсэн зорчигч БНХАУ-ын иргэн C.Y гар тээшиндээ их хэмжээний валютыг гаалийн байгууллагад мэдүүлэлгүй хил нэвтрүүлэх гэж байсныг гаалийн байцаагчид илрүүлжээ.
БНХАУ-ын иргэн Ү нь өнөөдрийн ханшаар нийт 100 гаруй сая төгрөгтэй тэнцэх хэмжээний валютыг хувийн хэрэглээний эд зүйлдээ нууж хил нэвтрүүлэх гэж байсан зөрчилд хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ.
скачать dle 12.0

Холбоотой мэдээ