Дархлаажуулалтын вакцин хийж буй цэгт ажиллалаа
Дүүргийн спорт хороон дээрх дархлаажуулалтын ажлын явцтай танилцлаа. СХД-ийн хэмжээнд байнгын таван цэг болон нэмэлт гурван цэг дээр иргэдийг дархлаажуулалтын вакцинд хамруулж байна. Дүүргийн хэмжээнд өдөрт 2000 орчим иргэнийг дархлаажуулалтад хамруулах төлөвлөгөөг боловсруулсан.
Вакцинжуулалтын найман цэгт 16 баг, эрүүл мэндийн байгууллагын 70 орчим мэргэжилтэн ажиллаж байна. Нийслэлийн иргэдийг вакцинжуулалтад хамруулж эхэлснээс хойш онцгой нөхцөлд үүрэг гүйцэтгэж байсан цагдаа, онцгой байдал, мэргэжлийн хяналт, эрүүл мэндийн байгууллагын бүх албан хаагчдыг вакцинд хамруулж дууссан. Харин гуравдугаар сарын 13- ны өдрөөс боловсролын байгууллагын ажилчид нэгдсэн байдлаар вакцинд хамрагдана.
Өнөөдрийн байдлаар дүүргийн Спорт хороон дээр Улсын Онцгой комиссын шийдвэрийн дагуу аж ахуйн нэгж байгууллагууд болон стратегийн ач холбогдолтой салбарын ажилчид дархлаажуулалтын вакцинд хамруулж байгаа ажлын явцтай танилцаж заавар зөвлөмжийг өгч ажиллалаа.