“Таван толгой түлш” Компанийн 1500 ажилтан дархлаажуулалтад хамрагдаж байна
Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу нийт иргэдийг вакцинд хамруулах ажил өнөөдөр эхэлсэн. Үүнтэй холбогдуулан дүүргийн Эрүүл мэндийн төвд “Таван толгой түлш” ХХК-ийн 1500 ажилтанг коронавирусийн дархлаажуулалтын вакцинд хамруулж эхлээд байна.
Иргэдийг дархлаажуулалтад хамруулахын өмнө биеийн халууныг үзэн хэвийн бол эмчийн үзлэгт оруулсны дараа вакцинд хамруулах юм. Мөн вакцинд хамрагдсан иргэний биед хариу урвал илэрсэн тохиолдолд яаралтай тусламж үзүүлэх зориулалтын өрөөг бэлтгэсэн байна.